Зимбабвегийн армийнхан төв телевизийн байрыг эзэлжээ

Зимбабвегийн армийн командлагч, генерал Константино Чивенга өчигдөр Ерөнхийлөгч Роберт Мугабэд хандан “хууль бус ажиллагаагаа зогсоохгүй бол төрийн эргэлт хийнэ” хэмээн сануулсан билээ.
Тэгвэл армийнхан танк хөлөглөн өнөөдөр өглөө нийслэл Харара хотноо байрлах Зимбабвегийн төв телевиз болох “ZBC”-ийн байрыг эзэлсэн талаар эх сурвалжийн мэдээллээс иш татан “Ройтерс” агентлаг мэдээллээ.
Армийнхан нийслэл хотноо нэвтрэх үед эзэн нь тодорхойгүй гурван ч дэлбэрэлт болжээ. Цуврал дэлбэрэлтээр хүний амь хохирсон эсэх нь тодорхойгүй байна.
Мөн өнгөрсөн шөнө Ерөнхийлөгчийн ордноос холгүй олон удаа буун дуу гарчээ. Уг үйл явдалтай холбогдуулан Харара хот дахь АНУ-ын Элчин сайдын яам хаалгаа барьжээ.
Ерөнхийлөгч Роберт Мугабе саяхан Дэд ерөнхийлөгч Эммерсон Мнангагваг төрийн эргэлт хийхийг санаархсан хэмээн буруутгаж, ажлаас нь халсан юм.
Улмаар Ерөнхийлөгч эхнэр Грэйс Мугабэг Дэд ерөнхийлөгчийн албан тушаалд томилжээ. Тэрбээр “өөрийнхөө залгамжлагчаар эхнэрээ тодруулахаар зэхэж байна” хэмээн армийнхан мэдэгдэв.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ