Тиллерсон, Ан Сан Су Чиг хүчирхийллээ зогсоохыг шаардлаа

img

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон өчигдөр Мьянмарын Төрийн зөвлөх, Нобелийн энхтайвны шагналт Ан Сан Су Читэй уулзсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Уг уулзалт Мьянмарын шашны цөөнх гэгддэг Роханжи үндэстний эсрэг явуулж буй ажиллагаанаас болж нилээн ширүүхэн уур амьсгалтай болсон талаар ойрын эх сурвалжууд өгүүлж байна. Тиллерсон тус улсад нэг өдрийн ажлын айлчлал хийсэн юм. Тэрбээр нэн даруй Роханжи үндэстний эсрэг явуулж буй хүчирхийллээ зогсоохыг Ан Сан Су Чигаас шаарджээ.

 

Төрийн нарийн бичгийн дарга “Роханжи иргэдийн амьдардаг Ражин тосгоныг армийнхан түйвээж, тэдний амьдардаг байшин, байгууламжийг галдан шатаасан. Мөн охид, бүсгүйчүүдийг нь хүчирхийлж, эрчүүдийг нь хөнөөсөн. Тэд амьд үлдэхийн тулд хөрш Бангладеш руу зугтаахаас өөр сонголтгүй болсон. Мьянмарын эрх баригчид яг одоо утга учиргүй хүчирхийллээ зогсоохгүй бол АНУ уг асуудалд хөндлөнгөөс оролцох болно” гэж хатуухан мэдэгдэв.

 

Ан Сан Су Чи “Олон улс биднийг угсаатныг цэвэрлэх ажиллагаа явуулж байна хэмээн буруутгаж байна. Энэ бол буруу ойлголт. Надад армийнхныг удирдан чиглүүлэх эрх мэдэл байхгүй. Мэдээж хэрэг би уг асуудалд хамаг анхаарлаа хандуулан ажиллаж байгаа” хэмээн Тиллерсонд хандан хэлжээ.

 

НҮБ, Роханжи үндэстний эсрэг явуулж буй цэргийн ажиллагааг эрс буруутгаж, Ражин мужид ажиллах саналаа Мьянмарт хүргүүлсэн ч татгалзсан хариу авсан аж.

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Ene hudlaa dur esgesen avgaigaas Nobelin shagnalig ni huraaval taarna
2017-11-16