Онгоцны ослоос хүүхэд амьд үлджээ

ОХУ-ын алс дорнодын Хабаровск хотноо өчигдөр “L-410” онгоц сураггүй алга болсон байна. Уг онгоц орон нутгийн цагаар 23.00 цагийн орчимд радарын дэлгэцнээс алга болсон гэнэ.
Онгоц “Нелькан” нисэх онгоцны буудалд буулт хийхээсээ хэдхэн минутын өмнө холбоо тасарсан хэмээн “TASS” агентлаг мэдээлжээ.
Тэгвэл аврагчид онгоц осолдсон газар очиж, аврах ажиллагаа явуулсан аж. Ослын улмаас зургаан хүн амиа алдаж, нэг зорчигч хүүхдийнхээ хамтаар амьд үлджээ.
Тэднийг яаралтай эмнэлэгт хүргэсэн байна. Хүүхэд хүнд хэлбэрийн шоконд орсон гэнэ.
Ослын шалтгаан тодорхойгүй байгаа юм. Онгоцонд нисэх багийн хоёр гишүүн болон таван зорчигч явжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ