Леонардо да Винчийн зураг 450 сая ам.доллароор зарагджээ

img

Италийн нэрт зураач Леонардо да Винчийн “Ертөнцийг аврагч” хэмээх уран зураг өчигдөр АНУ-ын Нью Йоркийн “Christie’s” дуудлага худалдаагаар зарагдсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Уг зураг 450 сая ам.доллароор зарагдсан байна. Дэлхийн түүхэнд хамгийн өндөр үнээр зарагдсан зургаар уг бүтээл тодорлоо.

 

Нэрт зураачийн ихэнх бүтээл Франц, Их Британи тэргүүтэй чинээлэг орнуудын улсын сан хөмрөгт хадгалагддаг боловч “Ертөнцийг аврагч” бүтээлийг нэг эрхэм хувийн урландаа хадгалж байжээ.

 

Дуудлага худалдааны анхны үнэ 100 сая ам.доллар байжээ. Дуудлага худалдаа эхлээд 20 минутын дараа зургийн үнэ 450 саяд хүрсэн байна. Зургийг хэн гэгч эрхэм худалдан авсан талаарх мэдээлэл нууц хэвээр байгаа юм.

 

Да Винчи уг бүтээлийг 1500 оны эхээр зурсан хэмээн шинжээчид үзжээ.

 

Энэхүү бүтээлийг 1600-1649 оны хооронд Английн хаан ширээнд заларч байсан I Карл хувийн сандаа хадгалж байжээ. Дараа нь энэхүү зургийг Букингемийн ван Карл Шеффиль эзэмшиж байсан гэнэ.

 

Харин уг зураг 150 гаруй жил сураггүй байсан бөгөөд өнгөрсөн зун Британийн тэрбумтан Фредерик Кукт энэхүү урлагийн бүтээлийг өөрийн хувийн сандаа хадгалж байгаа талаар олон нийтэд мэдэгдсэн юм. Тэрбээр зургийг хэрхэн гартаа оруулсан талаараа хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхөөс эрс татгалзжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ