НҮБ-д суух Австралийн элч тагтнаас унаж, амиа алджээ

АНУ-ын Нью Йорк хотноо Австралийн дипломатч Жулиан Симпсон амиа алдсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.
Тэрээр санамсаргүйгээр амиа алдсан талаар цагдаагийн төлөөлөгч хэвлэлийн хурлын үеэр мэдэгдэв.
Дипломатч эр эхнэр болон найзуудын хамтаар “итгэлийн тоглоом” буюу "trust game”-ийг тоглож байхдаа долоон давхрын тагтнаас унасан гэнэ. Тэрээр тоглоом тоглож байхдаа тагтан дээр сууж байсан бөгөөд тэнцвэр алдаж, улмаар унасан байна.
Цагдаагийнхан уг хэргийн дуудлагыг 1.00 цагт хүлээн авсан бөгөөд Симпсоныг эмнэлэгт хүргэсэн боловч тэрээр 6.00 цагийн орчимд амьсгал хураасан гэлээ.
Жулиан Симпсон нь Австралийг төлөөлөн НҮБ-д суух төлөөлөгчдийн нэг юм. Саяхан Австралид ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрсөн билээ. Симпсон амиа алдахаасаа өмнө уг баярыг тэмдэглэж байжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ