Зимбабве: Мугабэ явах хэрэгтэй

Африкийн Зимбабве улсын нийслэл Харара хотноо олон мянган иргэн Ерөнхийлөгч Роберт Мугабэг өөрийн хүсэлтээр огцрохыг шаардаж, жагсаал зохион байгуулж байна.
Уг жагсаалд хагас сая иргэн оролцож буй бөгөөд “тун удахгүй жагсагчдын тоо саяас хол давах магадлалтай” хэмээн орон нутгийн хэвлэлийнхэн мэдээлэв. Жагсагчид гартаа “Мугабэ өөрийн хүсэлтээр огцор”, “Мугабэ явах хэрэгтэй” хэмээн бичсэн лоозонгоор ижилсжээ.
Энэ долоо хоногийн эхээр армийнхан Харара хотноо хүчээр нэвтэрч, төв телевизийн байрыг эзэлсэн бол удалгүй нас өндөр гарсан Ерөнхийлөгчөө гэр бүлийнх нь хамтаар гэрт нь хорьсон юм.
Эрх баригчид армийнхныг “Цусгүй төрийн эргэлт хийлээ” хэмээн мэдэгдсэн.
Ерөнхийлөгч өнгөрсөн баасан гаригт ордноосоо гарч, парламентын ордонд очсон билээ. Тэрбээр энэ үеэр цэргийн ерөнхий командлагч генерал Константино Чивенга болон Ерөнхийлөгчийн түр гүйцэтгэгчээр ажиллаж буй Эммерсон Мнангагва нартай уулзжээ.
Ерөнхийлөгч энэ үеэр “Өөрийгөө энэ улсын албан ёсны уулзалт” хэмээн мэдэгдсэн аж.
Мугабэ энэ сарын эхээр Дэд Ерөнхийлөгч Эммерсон Мнангагваг төрийн эргэлт хийхийг санаархсан хэмээн буруутгаж, улмаар ажлаас нь чөлөөлсөн юм. Тэрбээр Дэд Ерөнхийлөгчийн албанд эхнэр Грейс Мугабэг томилсон нь армийхны дургүйцлийг хүргэж, ийнхүү хүч хэрэглэхэд хүрчээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ