Туркт гей парад, жагсаал хийхийг хориглолоо

img

Туркийн томоохон хотууд өнгөрсөн хугацаанд олон мянган иргэн ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрөхийг эрх баригчдаасаа шаардаж, жагссан билээ.

 

 

Уг асуудлаар жагсаал болох бүрт цагдаагийнхан жагсагчдыг хүчээр тарааж байсан юм. Тэгвэл нийслэл Анкара хотноо ижил хүйстнүүдэд зориулсан цуглаан болон жагсаал хийхийг хатуу хориглолоо.

 

Аюулгүй байдлын үүднээс дээрх шийдвэрийг Анкарагийн эрх баригчид гаргасан байна.

 

Анкара хотноо өнгөрсөн долоо хоногт Герман хэл дээрх гей кино наадмыг хориглосон шийдвэрийг гаргажээ. Анкара хотын Захиргаа төв сайтдаа “Энэ сарын 18-ныг хүртэл бүх кино театрын үзвэрийг хаасан” гэж бичсэн аж.

 

Эрх баригчид гей парадын үеэр террористууд иргэдийг гол байгаа болгох эрсдэлтэй хэмээж, урьдчилсан арга хэмжээ авч буй гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ