Роберт Мугабэгийн 37 жилийн дарангуйлал төгслөө

img

Зимбабве улсыг 37 жил удирдсан Роберт Мугабэ өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа огцорч буйгаа ард түмэндээ хандан мэдэгдлээ.

 

 

Ерөнхийлөгч 20 орчим минут төв телевизээр дамжуулан мэдэгдэл хийх үеэрээ Би өөрийн хүсэлтээр огцорч байна. Та бүхэн миний сонголтыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Олон жилийн турш итгэл хүлээлгэсэн та бүхэндээ баярлалаа” хэмээн хэлжээ.

 

Уг мэдэгдлээс нэг өдрийн өмнө эрх баригч “ZANU-PF”  намынхан Ерөнхийлөгчдөө 24 цагийн олгож, өөрийн хүсэлтээр огцрохыг тулган шаардсан юм.

 

Энэхүү саналаас татгалзсан тохиолдолд парламентад Ерөнхийлөгчдөө итгэл хүлээлгэх асуудлаар санал хураалт явуулж, улмаар хүчээр огцруулах болно хэмээн сануулсан юм.

 

Мугабэ өгөгдсөн хугацаандаа өөрийн байр сууриа хүргэж, үймээн самуунгүйгээр дараагийн тэргүүнээ сонгохыг Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж буй Эммерсон Мнангагвад уриалсан аж.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Иргэн:
Дарангуйлагч юм уу биш юм ууөөрсдийгөө мэдэхгүй байж бид яааж мэдлээ. Хөөрхий муу Чаушескийг дарангуйлагч гээд эхнэртэй нь буудчихаад Румыг, Хусейныг алаад Иракыг хар Сирийг хусах гээд чадахгүй эртний тэр сайхан улсыг үнсэн товрог болгож байна. Бид ч дээ Дашзэвэг мэтийн нөхдийн ухуулагаар ертөнцийг хардаг улс даа
2017-11-21
Зочин:
zunug uwgun yawji olon saya khun amarch dee ,
2017-11-21
Зочин:
Daranguilsan ch yumuu, ygyi ch yum uu yaj medej bgaa yum.
2017-11-21