Обамагийн охин олны өмнө нэг залуутай үнсэлцжээ

АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обамагийн ууган охин Малиа Обама “Харвард”-ын их сургуулийн оюутан болсон билээ.
Өдгөө 18 настай Малиа аавынхаа адилаар улстөрч болохоор суралцаж буй юм. Тэгвэл Малиа найз залуутай болсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Харвардын их сургуулийн оюутнуудын дунд зохион байгуулагддаг хөлбөмбөгийн тоглолтын үеэр Малиа нэгэн залуутай үнсэлцэж байхдаа хэвлэлийнхний дуранд өртсөн аж.
Гэхдээ Малиа уг залуутай албан ёсоор үерхдэг эсэх нь нууц хэвээр байна.
Малиа өмнө нь нэгэн рок хамтлагийн үеэр тамхи болон согтууруулах ундаа хэрэглэж байсан юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ