Хятадын хамгийн алдартай хуульч ял сонслоо
Хятадын Хүний эрхийн хуульч Жиан Тяньёнд хоёр жилийн хорих ялаар шийтгэсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

Хуульч эрийг БНХАУ-ын Улстөрийн тогтолцоог үгүйсгэж, олон нийтийг төрийнхөө эсрэг нэгдэхийг уриалсан хэмээн шүүхээс буруутгажээ.
Түүний эхнэр “Шүүхийн шийдвэртэй хэзээ ч санал нэгдэхгүй” гэсэн бол хүний эрхийн Эмнести Интернэшнл “Хуурамч шүүх хурал” гэсэн байна.
Жиан нь Засгийн газраа эсэргүүцэгчдийн дуу хоолойг нийгэмд хүргэдэгээрээ алдартай нэгэн юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ