Мугабэгүй Зимбабве улс илүү хөгжинө

img

Зимбабве улсыг 37 жилийн турш тэргүүлсэн 93 настай Роберт Мугабэ өчигдөр албан ёсоор огцорсон билээ.

 

 

Тэрбээр “Улс оронд нь үүсээд буй хямралыг намжаахын тулд дээрх шийдвэрийг гаргасан” хэмээн мэдэгджээ.

 

Армийнхан өнгөрсөн долоо хоногт Мугабэг “хууль бус ажиллагаагаа зогсоохгүй бол төрийн эргэлт хийнэ” хэмээн мэдэгдэж, төв телевизийг барьцаалсан.  Мөн дараа өдөр нь Ерөнхийлөгч болон гэр бүлийг нь хорьсан билээ.

 

Ерөнхийлөгчгүй болоод байсан тус улсыг Дэд Ерөнхийлөгч асан Эммерсон Мнангагва өнгөрсөн хугацаанд тэргүүлсэн юм.

 

Мугабэ огцорсоны дараахан эрх баригч намынхан дараагийн Ерөнхийлөгчөөр Эммерсон Мнангагваг томилохоор болсноо мэдэгджээ.

 

Эммерсон Мнангагва маргааш Ерөнхийлөгчийн тангарагаа өргөх бөгөөд өчигдөр ард түмэндээ хандан “Илүү нээллтэй ардчилсан улс болох болно” гэж хэлээд “Мугабэгүй Зимбабве улс илүү хөгжинө” гэсэн байна.

 

Роберт Мугабэ гэр бүлийнхээ хамтаар Өмнөд Африк руу явсан талаар армийнхан мэдэгдэв.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Болдбаатар:
Юу л бол доо. Дарангуйлагч гэгдэх Садам Хусейнгүйгээр Ирак илүү хөгжих нь битгий хэл дайны болоод оршуулгын талбар боллоо. Харж л байя даа. Бидэнд ч ямар хамаа байхав дээ
2017-11-23