Бангладеш роханжичуудыг нутаг буцаахаа мэдэгдлээ

img

Мьянмарын армийнхан өнгөрсөн наймдугаар сард тус улсын шашны цөөнх гэгддэг Роханжи иргэдийн амьдардаг Ражин мужид цэргийн ажиллагаа явуулах болсон юм. Уг цэргийн ажиллагааны үеэр олон зуун хүн амиа алдаж, 600 мянган хүн орон гэрээсээ дүрвэжээ.

 

 

Эдгээр дүрвэгсэд өдгөө Бангладешийн хилийн ойролцоо амьдарч буй юм.

 

Уг асуудлаас болж НҮБ, Мьянмарын эрх баригчдыг буруутгаж, хориг тавих болсон. Тэгвэл Бангладешийн эрх баригчид Роханжи иргэдийг нутаг буцаахаар болсон тухайгаа мэдэгдсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Бангладешийн тал хоёр сарын хугацаанд бүх Роханжи иргэдийг буцаахаа мэдэгдэв.

 

Энэхүү мэдэгдлийн дараа Мьянмарын эрх баригчид “Бангладешаас ирсэн дүрвэгсдийг хил давуулахгүй” гэлээ. Ийнхүү хагас сая хүн хүндхэн байдалтай нүүр тулаад буй бөгөөд НҮБ уг асуудлаар Мьянмарын Төрийн зөвлөх, Нобелийн шагналт Ан Сан Су Чиг тайлбар хийхийг шаарджээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Huurhii tedgeer humuus odoo haachnaa...hetsuu yum be...Bangladesh ch yun durvegsediig shingeehdee manatai uursduu tamtaggui naigui amidraltai uls l daa bas....
2017-11-25