Ким Чен Ун: Цагаан ордон, Пентагоныг устгана

Хойд Солонгосын цөмийн хүч чадал улам хүчтэй болж буй талаар тус улсын удирдагч Ким Чен Ун мэдэгдлээ.
Тэрбээр “Хүссэн газар руугаа цөмийн зэвсэг суурилуулсан алсын тусгалтай пуужин харваж чадна” хэмээн олон улсад сануулсан талаар “www.dailymail.co.uk” сайт уламжлав.
Ким Чен Ун өнгөрсөн саруудад алсын тусгалтай хоёр ч пуужинг Японы дээгүүр харвасан билээ.
Тэгвэл Пхеньяны дараагийн бай АНУ-ын томоохон хот суурингуудаас гадна тус улсын түүхийн дурсгалт байгууламжууд гэнэ.
Пхеньян устгах боломжтой 15 байгууламжийн нэрсийг гаргажээ.
Эдгээр байгууламжуудад АНУ-ын Цагаан ордон, Пентагон, Эрх чөлөөний хөшөө, Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хот болон Хөх ордон, Хавайгийн Гуам арал, Японы нийслэл Токио хот зэрэг багтсан байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ