Хойд Солонгосын иргэд зөвшөөрөлгүй Японд иржээ

Хойд Солонгосын найман иргэн зөвшөөрөлгүйгээр Японы эрэгт ирсэн талаар тус улсын цагдаагийнхан мэдээллээ.
Аюулгүй байдал хангаагүй завин дээр суусан иргэдийг Японы цагдаагийнхан Юрихонже хотын эрэг орчмоос саатуулсан аж.
Японд ирээд буй иргэд бүгдээрээ эрчүүд бөгөөд тэдний зорчиж явсан завинаас ямар нэгэн хууль бус зүйл олоогүй гэдгээ цагдаагийнхан илэрхийллээ.
Тэд бүгдээрээ Хойд Солонгосын иргэд бөгөөд амьд үлдэхийн тулд аргагүй эрхэнд эх орноосоо дүрвэн гарсан талаараа учирлажээ.
Цагдаагийнхан тэдэнтэй ойлголцохын тулд солонгос хэлний орчуулагч хөлсөлсөн гэнэ. Гэхдээ эрчүүд хүнс тэжээлийн хомсдолд орсон учир биеийг нь тэнхрэх хүртэл байцаалт авахаа хойшлуулжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ