Армийнхан 23 иргэний аминд хүрчээ

img

Сирийн армийнхан энэ амралтын өдөр нийслэл Дамаск хотноо агаараас цохилт өгсөн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Уг цэргийн ажиллагааны үеэр 23 энгийн иргэн амиа алдсан хэмээн Их Британид төвтэй Сирийн Хүний эрхийн байгууллагаас уламжлав.

 

Харин армийнхан “дээрх цэргийн ажиллагааны үеэр энгийн иргэд бус Иракийн хэт даврагч “Халифатын вант улс” бүлэглэлийн дайчид амиа алдсан” хэмээн мэдээлжээ.

 

Хоёрхон долоо хоногийн хугацаанд армийнхны явуулсан цэргийн ажиллагааны үеэр 120 орчим иргэн амиа алджээ.

 

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Сирийн иргэний дайныг зогсоохын  тулд Сочи хотноо Сирийн гол холбоотон болон Иран, Турк, ОХУ-ын дээд хэмжээний уулзалт зохион байгуулсан билээ.

 

Уг уулзалтад Сирийн Ерөнхийлөгч Башар аль Ассад оролцсон юм. Сирид 2011 онд дэгдсэн иргэний дайны улмаас 400 мянган хүн амиа алджээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Энэ барууны пресс арай хэтэрлээ юмыг мушгидаг нь багадаад үлгэрийн цаг эхлүүлэх нь шив
2017-11-28
Зочин:
Англи нохойнууд худлаа хуцаж бгаа. Тэдний зэвсэглэдэг хэдэн террор л үхээ биз.
2017-11-27
varan:
Барууны хэвлэл мэдээлэлд итгэхийн аргагүй. Өөрсдөө алчихаад өрөөл бусад руу чихдэг. Наад мэдээнд чинь Уламбаяр л итгэх байх.АНУын бөгс долоо ч.
2017-11-27