1100 хүний аминд хүрсэн галт уул сэржээ
2017-11-27

Индонезийн алдарт Бали аралд галт уул өнгөрсөн есдүгээр сард идэвхжиж, дэлбэрэх эрсдэлтэй болсон юм.

 

 

Уг үйл явдалтай холбогдуулан эрх баригчид гамшгийн бүсэд амьдарч буй 35 мянган иргэнийг яаралтай нүүлгэн шилжүүлсэн билээ.

 

Тэгвэл олон мянган хүний аминд хүрсэн “Агунг” галт уул сэрж, үнс нурмаа цацаж эхэлсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээлэв.

 

Галт уул үнс нурмаа цацаж буй учир агаарт их хэмжээний тоосонцор үүссэн аж. Аврагчид орон нутгийн иргэдэд амны хаалт тараасан байна.

 

Арлын зүүн урд хэсэгт орших “Агунг” уулын орчмын 10-12 километр талбайд байгаа хүмүүсийг бүгдийг нүүлгэн шилжүүлж байгаа бөгөөд галт уул хамгийн сүүлд 1963 онд дэлбэрч 1100 гаруй хүний аминд хүрч байжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин