Трудо нулимс дуслуулан уугуул иргэдээсээ уучлалт гуйв

Канадын Ерөнхий сайд Жастин Трудо өчигдөр албан ёсоор уугуул иргэдээсээ уучлалт гуйсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Сүүлийн үед канадчууд уугуул иргэдийнхээ эзэмшлийн бүсэд халдаж, газрыг нь булаан авах үйлдэл ихээр гарах болжээ. Өнөөг хүртэл ажиласан Засгийн газрууд уугуул иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах ямар ч алхам хийж байгаагүй хэмээн Ерөнхий сайд мэдэгдлийнхээ үеэр онцолжээ.
Уугуул иргэд сонгууль болон олон нийтийн арга хэмжээнд оролцох боломжгүй, яг л цагаачид шиг эх нутагтаа амьдардаг байна.
Трудо "Та бүхнээс уучлалт хүсч байна. Хэтэрхий оройтсон ч гэлээ та бүхнийхээ төлөө Засгийн газар бүхий л хүчээ дайчлан ажиллах болно” хэмээн хэлэхдээ уйлсан аж.
Түүнийг ийнхүү хэлсний дараа хэсэг уугуул иргэд үндэсний бүжгээ бүжиглэж, эв найрамдлыг бэлэгдсэн аж.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ