ОХУ-ын Бүгд найрамдах Чеченийн Ерөнхийлөгч Рамзан Кадыров ард түмэндээ хандан өөрийн эрх мэдлээ дараагийн хүндээ шилжүүлэн өгөхөд бэлэн гэдгээ илэрхийлсэн талаар “TASS” агентлаг мэдээллээ.
Тэрбээр арван жилийн турш улсаа удирдаж буй юм.
Кадыров энэ амралтын өдөр “Россия-1” телевизэд өгсөн ярилцлагадаа “Үнэнийг хэлэхэд би дараагийн хэн нэгэнд бүхий л зүйлээ шилжүүлэн өгөөд энгийнээр амьдрахыг мөрөөдөж байна. Эмх журам сахиулахын тулд ард түмэнд над шиг тэмцэгч удирдагч хэрэгтэй байсан цаг үе бий. Харин одоо хэв журам, энх амгалан тогтсон учраас Бүгд найрамдах улс өөрчлөгдөх цаг нь болжээ” гэж хэлжээ.
“Таны залгамжлагч хэн бэ? гэх сэтгүүлчийн асуултад Кадыров “Би ч мэдэхгүй байна. Бүх зүйл хууль ёсны байх ёстой” хэмээн хариуллаа.
Тэрбээр ярилцлагынхаа үеэр “Би Ерөнхийлөгч В.Путинд үргэлж талархдаг. Би түүнээс үлгэр жишээ авдаг” гэж хэлжээ.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |