Австралид он солигдох мөчид халдлага үйлдэх гэж байжээ

img

Австралийн терроризмтэй тэмцэх алба шалгалт явуулсаны үр дүнд тун удахгүй болох Зул сарын баяраар террорист халдлага үйлдэхээр төлөвлөж байсан этгээдийг амжилттай баривчилсан талаар “www.theaustralian.com.au” мэдээллээ.

 

 

Гэмт этгээд он солигдох мөчид зэвсэгт халдлага үйлдэж, олон зуун хүнийг халдлагынхаа золиос болгохоор төлөвлөж байсан гэнэ.

 

Халдлага үйлдэхээр төлөвлөж буй залуугийн эцэг, эх нь Сомали улсын иргэн боловч тэрбээр Австралийн иргэншилтэй байна.

 

Халдлагчийн нэрийг Али Халиф Шир Али гэдэг бөгөөд Мельбурн хотын Холбооны талбайд халдлага үйлдэхээр төлөвлөж байжээ.

 

Он солигдох мөчид Холбооны талбайд олон мянган хүн цугларч, шинэ оноо угтдаг уламжлалтай.

 

“Халдлага үйлдэхээр зэхэж байсан этгээд нь Арабын хойг дахь “Аль-Каида” террорист бүлэглэлийн вэб сайтаас галт зэвсэг хэрхэн хэрэглэх тухай зааварчилгааг авч байсныг тогтоосон хэмээн Цагдаагийн газрын орлогч комиссар Шэйн Паттон мэдэгдлээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ