Олон улс Пхеньянаас харилцаагаа таслах хэрэгтэй

img

НҮБ-д суугаа АНУ-ын элч төлөөлөгч Никки Хейли олон улсад хандан Хойд Солонгос улсаас нэн даруй дипломат харилцаагаа таслахыг уриалсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Элч НҮБ-ын индрээс ийнхүү мэдэгдээд “Хойд Солонгосын үйлдлийг дахин тэвчих хэрэггүй. Тиймээс яг одоо энэ улсаас харилцаагаа таслаад улмаар бидний тус улсын эсрэг хэрэгжүүлж буй хоригт нэгдэх хэрэгтэй” гэж хэлжээ.

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өмнө олон улсыг Хойд Солонгосоос харилцаагаа таслахыг нэг бус удаа хүсч байсан юм.

 

Хойд Солонгос улс өчигдөр АНУ-ын газар  нутгийн хаана ч тусах боломжтой баллистик пуужин харвасан билээ.

 

Трамп Хойд Солонгосын цөмийн заналхийлэл өдрөөс өдөрт өргөжин тэлж буй учир өчигдөр БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй уг асуудлаар утсаар ярилцсан талаараа өөрийн твиттер хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Америк хүн болгоныг тааралдсан газар нь өчиггүй устга гэж лалынхан уриа гаргаж байсан! Энэ ч бас бодууштай шүү! Энэ авгай яаж ингэж хэлж чадав! Эсрэгээр Америкаас яваандаа олон улс харилцаагаа таслах болно!
2017-11-30