Үнэтэй ургамал идсэн илжгүүдийг дөрвөн өдөр хорьжээ

img

Энэтхэгийн  Уттар Прадеш мужийн Жалаун дүүрэгт нэгэн сонирхолтой хэрэг гарчээ.

 

 

Маш ховор, үнэтэйд тооцогдох эмийн ургамал идсэн найман илжиг дөрвөн өдрийн турш “Орай” гэх шоронд хоригдсоны эцэст өчигдөр суллагдсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Илжигнүүд ойролцоогоор 60 мянган рупи буюу 700 еврогийн үнэтэй ургамал идсэн байна. Тус шоронгийн дарга орон нутгийн “NDTV” сувагт “Тэд манай даргын ургуулж байсан маш үнэтэй ургамлыг идсэн” гэж ярьжээ.

 

Илжигнүүдийн эзэн Камлеш эрх баригч Бхаратияа Жаната намын гишүүнд хандаж өргөдөл гаргаж, тэдэнд туслахыг хүсчээ. Уг өргөдөлд улстөрч хариу өгч, илжигнүүдийн учруулсан хохиролыг барагдуулснаар, тэд суллагджээ.

 

Камлеш Би илжигнүүдээ амиа алдахыг нь зүгээр хараад суухыг хүсээгүй. Тиймээс л ямар нэгэн алхам хийсэн” гэж хэлсэн байна.

 

Илжигнүүдийг хоригдож байхад ус болон хоол өгөхийг хатуу хориглож байжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
МОНГОЛООС Л ДЭЭР ЮМ. МОНГОЛД 76 МАЛ МӨНГӨ ИДЭХЭД НЬ 3,0 САЯ ҮХЭР ХАРААД Л СУУЖ БАЙДАГ
2017-12-01
Зочин:
MUNHNARAN EEJ
2017-11-30