Генерал эр шүүх хурлын үеэр хор ууж, амиа хорложээ

img

Гаагийн олон улсын шүүх хурлын үеэр Боснийн Хорватын генерал Слободан Праляк 20 жилийн ял сонссон байна.

 

 

Тэрээр шүүхийн шийдвэрийн дараа хүрмийнхээ халааснаас хор гаргаж ирээд “Шүүгчдээ, Слободан Пратяк бол дайны гэмт хэрэгтэн биш. Би эсэргүүцэж байна” хэмээн хэлээд хороо уусан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Уг шүүх хурлыг Хорватын үндэсний телевиз шууд дамжуулж байсан бөгөөд генералыг хор ууссаны дараа шууд нэвтрүүлгээ хаасан аж. Генералыг яаралтай эмнэлэгт хүргэсэн боловч, амьсгал хураажээ.

 

 

Түүнтэй хамт Балканы хойгийн дайнаар үндэстний цөөнх муслим шашинт иргэдийг хоморголон хөнөөсөн Боснийн Хорватын армийн генерал болох таван хүнийг шүүж байсан юм.

 

 

Слободан бол 1992-1995 оны хооронд Хорватын дэмжлэгтэйгээр Боснийн армийн эсрэг цэргийн ажиллагааг зохион байгуулсан зургаан хүний нэг юм. Тэрээр 20 жилийн сонсохоосоо өмнө дээрх хэргийн улмаас 13 жил хоригдоод байжээ. 

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зоч н:
Манайд луйварчид тухайлбал Эрдэнэтийн 49%,51% ийнхан.Хурц тэргүүтнүүдэд ийм зориг даанч байхгүй дээ
2020-06-10
Zochin:
Bolor tsomd shaacihvaa
2017-12-10
Зочин:
Үхэл түүнд магадгүй амьдарч байснаас нь ч илүү яруу алдрыг авчирлаа.
2017-12-01
Zochin:
Bolor tsomd shaacihvaa
Зочин:
baavartai uxjee, 45ond tsergiin shuux deer gering amia xorlosontoi adilxan yum boljee
2017-11-30