Трамп: Ким Чен Ун бол өвчтэй гөлөг

img

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дахин Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уныг өдөөн турхирсан мэдэгдэл хийлээ.

 

 

Трамп өмнө нь Ким Чен Уныг “Пуужинтай эр” хэмээгээд нэгдсэн улсын Ерөнхийлөгчийн амнаас гарахааргүй үгийг хэлсэн юм.

 

Тэгвэл энэ удаад тэрбээр Ким Чен Уныг “Өвчтэй гөлөг” гэж хэлжээ.

 

Цагаан ордны тэргүүн “Пуужинтай эр энэ удаад өвчтэй гөлөг шиг аашилж байна. Гэхдээ тэрний эзэмшиж буй цөмийн зэвсэг АНУ-ыг заналхийлж, эдийн засгийг доройтуулж чадахгүй” гэж мэдэгдэв.

 

Хойд Солонгос улс өчигдөр алсын тусгалтай пуужин харвасан билээ. уг пуужин өмнө нь харваж байсан пуужингуудаас илүү хол замыг туулсан бөгөөд “АНУ-ыг газар нутагт хүрэх боломжтой” хэмээн Ким Ун мэдэгдсэн юм.

 

Мөн тэрбээр Хойд Солонгос улсын албан ёсоор цөмийн зэвсэг эзэмшигч улс болсныг олон улсад зарласан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Ун зэвсгийн өвчтэй гөлөг, Трамп зэвсгийн учиг өвчтэй хөгшин нохой
2017-12-05
Зочин:
Amaa tat Trump aa, tegj baij gazarin hursnuus archuulav daa
2017-11-30
Зочин:
Yaanaa nudnii shil ni bur mahruu ni shugdeed orchjee, uvdudguim bhdaa...
2017-11-30
Ma:
Uvchtei golog ha ga ha onoj heljdee tet muu hoitiin buduun gologiig
2017-11-30
Иргэн:
АНУлс дэлхий даяар цэргийн баазтай,улс орнуудын дотоод асуудалд хэтэрхий ордог улс даа
2017-11-30