Трампын зургийг шатаажээ

Израйлийн нийслэл Иерусалим хотноо олон мянган иргэн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гэрэл зургийг шатаасан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Трампын зургийн шатаасан жагсагчид израйльчууд бус палистанчууд байсан хэмээн орон нутгийн хэвлэлийнхэн уламжлав.
Жагсагчид “Трамп нэг талыг барьж, палистанчуудыг шахан гадуурхаж байна” хэмээсэн байна.
Хоёр сарын өмнө зохион байгуулагдсан НҮБ-ын чуулганы үеэр Трамп “Палистанчуудыг Израйлийн тусгаар тогтнолд заналхийлж байна” гэж мэдэгджээ.
Мөн тэрбээр Израйлийн төлөө АНУ, НҮБ-ын шинжлэх ухаан, соёлын байгууллага болох “ЮНЕСКО”-аас гарч буйгаа зарласан билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ