Сэтгүүлчийн үхэлтэй холбогдуулан найман этгээдийг баривчилжээ

Панамын баримтуудыг дэлгэсэн сэтгүүлчдийн нэг, Мальтийн эрэн сурвалжлах сэтгүүлч Дафни Каруана Гализиа өнгөрсөн сард амиа алдсан билээ.
Сэтгүүлчийн машинд тэсрэх бөмбөг суурилуулсан байсан бөгөөд тэрээр гэрээсээ холгүй амиа алдсан юм.
Дафнигийн гэр бүл өнгөрсөн долоо хоногт уг хэргийн шалгаж буй мөрдөгчөө “ашиг сонирхлын зөрчилтэй” хэмээгээд солих хүсэлтэй буйгаа мэдэгдсэн билээ.
Тэгвэл цагдаагийнхан дээрх хэрэгтэй холбогдуулан найман этгээдийг баривчилсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Баригдсан этгээдүүд Мальтийн иргэд бөгөөд бүгд өмнө нь ял эдэлж байгаагүй талаар Ерөнхий сайд Иосеф Мускат мэдэгдэв.
Тэднийг 48 цагийн хугацаатай байцаах бөгөөд уг байцаалтын үеэр сэжигтэй зүйл олдохгүй бол суллах гэнэ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ