БОАЖ-ын сайд Д.Оюунхорол түймрийн голомт болох Төв аймгийн Батсүмбэр суманд ажиллаж байгаа гэнэ.
Тэрбээр өөрийн цахим хуудаснаа “Сайхан мэдээ: Батсүмбэр сумын нутаг Сөгнөгөрийн Баянгол амралтын дээд талд 3 пуужин харваж 1 цаг бороо орлоо.
Мөн Зүүнхараагийн өмнөдөд пуужин харваж түймрийн голомтод 2 цаг орчим бороо орлоо.
Түймрийн эрчим буурч байна” хэмээжээ. Ямартай ч БОАЖ-ын сайд Д.Оюунхоролыг хайж сандарч байсан иргэдэд тэрбээр ийнхүү хариу өглөө. Гэхдээ тэрбээр түймрийн голомт дээр ажиллаж байгаагаа сүр дуулиан болгож зарлахыг хүсээгүй бололтой юм.