“Ертөнцийг аврагч” зураг Абу Дабигийн Луврын музейд байрлана

АНУ-ын Нью Йоркийн “Christie’s” дуудлага худалдаагаар Италийн нэрт зураач Леонардо да Винчийн “Ертөнцийг аврагч” хэмээх уран зураг 450 сая ам.доллароор зарагдсан билээ. Дэлхийн түүхэнд хамгийн өндөр үнээр зарагдсан зургаар уг бүтээл тодроод буй юм. Дуудлага худалдаа өнгөрсөн сарын 15-нд болсон бөгөөд өнөөг хүртэл “Ертөнцийг аврагч” зургийг хэн авсан нь нууц хэвээр байсан.
Тэгвэл уг зургийг өчигдөр хаашаа илгээсэн талаараа албаныхан мэдэгдсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Дээрх мэдээллийн дараа АНЭУ-ын Луврын музей “Ертөнцийг аврагч” зураг яг одоо Абу Даби дахь манай байранд ирж байна” гэж жиргэжээ.
Энэхүү зургийг үзэхээр олон сая жуулчин Абу Дабид ирнэ хэмээн тооцоолж байна. Уг луврын музейд дэлхийн соёлын өвд багтах 600 гаруй бүтээл бий билээ. Эрх баригчид Абу Дабиг дэлхийн соёл урлагийн төв болгохоор төлөвлөж, дэлхийн шилдэг бүтээлүүдийг үнэ цохин худалдан авч буй юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ