Грект жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч ашиглажээ
2017-12-08

Грекийн олон мянган иргэн нийслэл Афин хотноо цагдаа нарын гарт амиа алдсан хүүгийн гэгээн дурсгалыг хүндэтгэж жил бүрийн арванхоёрдугаар сарын 7-ны өдөр тайван жагсаал зохион байгуулдаг уламжлалтай.

 

 

Тэгвэл өчигдөр нийслэл хотноо болсон тайван жагсаал эцэстээ мөргөлдөөн болсон талаар “Ройтерс” агентлаг мэдээлэв.

 

Дээрх жагсаалд 1000 гаруй хүн нэгдсэн бөгөөд цагдаагийнхан уг жагсаалыг тараах гэж оролдсоны улмаас үймээн дэгдсэн байна.

 

Жагсагчид цагдаа нарын эсрэг чулуу, лонхтой шатамхай бодис зэргийг шидэж, танхайрсан бол харин цагдаагийнхан иргэдийн эсрэг нулимс асгаруулагч хий ашиглажээ. Мөн цагдаагийнхан иргэдийг эмх замбараагүй байдалд татан оролцуулж, өдөөн турхирсан гэгдэх 22 хүнийг баривчилсан талаараа хэвлэлийнхэнд мэдээлэв.

 

2008 онд Александрос Грегоролос гэх 15 настай хүү цагдаа нарын гарт амиа алдсан билээ. Хүүд сануулга өгөхгүйгээр цагдаагийнхан хэд хэдэн удаа гал нээсэн аж.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
uhaantai udirdagchidtai uls shig uls oronii uil yavdal eserguutsel murgulduun hurtel zohitsuulalt ni uhaalag baih yum daa.elgiin amid uhdeluudiin oron mongol bol ali hediin buudan alj bulahiig ni bulj busdiig ni shorond hataana
2017-12-10
munhnar eej:
MUNHAR EEJ
2017-12-08