
Үнэт цаасны арилжаанд оролцох эрх олгох ээлжит шалгалт 2012 оны 01-р сарын 30-ны өдрийн 15.00 цагт Монголын хөрөнгийн биржийн байранд зохион байгуулагдахаар боллоо.
Шалгалтын асуултууд нь “Компанийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулга, “Үнэт цаасны зах зээлийн тухай хууль” болон МХБ-ийн холбогдох дүрэм, журмуудыг хамарна.
Бүртгэл 2012 оны 01-р сарын 26-ны өдрийг дуустал явагдах ба бүртгүүлэхээр ирэхдээ дараах бичиг баримтыг Гишүүн Зохицуулалтын албанд бүрдүүлэн авчрах ёстой юм байна. Тэдгээр нь:
Шалгалтанд оруулахыг хүссэн компанийн албан бичиг; “Үнэт цаасны зах зээлд мэргэжлийн ажил үйлчилгээ явуулах эрхийн үнэмлэх”-ний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;3х4 хэмжээтэй цээж зураг-2 хувь; Шалгалтын хураамж болох 100,000 төгрөг төлсөн баримт аж. Хураамжийг Голомт банкны 1105021404 тоот дансанд болон МХБ-ийн кассанд бэлнээр тушааж болох аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ