НҮБ-д суугаа АНУ-ын элч төлөөлөгч Никки Хэлли өчигдөр БНХАУ-ын эрх баригчдад хандан мэдэгдэл хийсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.
Тэрбээр “Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийг зогсоох ажилд Бээжид идэвх санаачлагатай байхгүй бол бүх шийдвэр гаргах эрхийг АНУ гартаа авах болно” гэж хэлжээ.
Бээжин “Солонгосын хойгт эмх замбараагүй байдал үүсэх нь олон улсад аюултай” гэж мэдэгдэв.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өмнө нь ийнхүү мэдэгдэж байсан ч Бээжингийн талаас хариу өгөөгүй юм.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |