Террористууд Сирийн газар нутаг руу өнгөлзвөл Орос хариуг нь барина

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өчигдөр Сирийн Латакиа муж дахь Хмеймим агаарын баазад гэнэтийн айлчлал хийсэн талаар тус улсын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу мэдэгдлээ.
Энэхүү айлчлалынхаа үеэр Путин Сирид алба хааж буй цэргийн бие бүрэлдэхүүнтэйгээ уулзахаас гадна нэгэн чухал шийдвэр гаргасан талаар “Ройтерс” агентлаг мэдээлэв.
Путин Сирид террористуудын эсрэг байлдаж буй цэргүүдээ эргүүлэн татах тушаал гаргасан байна.
Тэрбээр “Та бүхэн үүргээ тун сайн гүйцэтгэлээ. Сирид хяналтаа тогтоохыг санаархсан террористууд энэ улсаас зугтааж эхэллээ. Тиймээс бид хийсэн зүйлдээ сэтгэл хангалуун байх хэрэгтэй” гэж хэлжээ.
Мөн Ерөнхийлөгч “Хэрвээ террористууд Сирийн газар нутаг руу дахин өнгөлзвөл бид хариуг нь барих болно” гэсэн байна.
Путин Египет болон Турк улсад төрийн айлчлал хийхээр явж байхдаа ийнхүү Сирид улсад түр хугацаанд саатсан аж.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ