Тиллерсон, Ким Чен Унтай уулзах санал тавив

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон өчигдөр Хойд Солонгосын эрх баригчдад хандан мэдэгдэл хийлээ.
Хойд Солонгосыг цөмийн зэвсэггүй болгох асуудлаар АНУ тус улстай хэлэлцээр хийхэд бэлэн байна хэмээн Тиллерсон мэдэгдсэн талаар “www.dailymail.co.uk” сайт уламжлав.
Вашингтон хотноо зохион байгуулагдсан форумын үеэр Тиллерсон ийнхүү мэдэгдээд “Хэрвээ хүсвэл хоёулаа уулзалтынхаа эхэнд цаг агаарын асуудлаар ярилцъя” хэмээн Хойд Солонгосын залуу удирдагч Ким Чен Унд хандан хэлсэн байна.
“Хойд Солонгос цөмийн зэвсэгээсээ татгалзахгүй бол АНУ үргэлжлүүлэн хориг тавьсаар байх болно” хэмээн Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдсэн удаатай.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ