Эцгийнхээ таалал төгссөн өдөр цөмийн туршилт хийж магадгүй

img

Хойд Солонгосын удирдагч асан Ким Чен Ир өнгөрсөн 2011 оны арванхоёрдугаар сарын 17-нд таалал төгссөн билээ. Нийслэл Пхеньян хот уг дурсгалын арга хэмжээнд бэлтгэж эхэлжээ.

 

 

Тэгвэл тус улсын удирдагч Ким Чен Ун аавынхаа таалал төгссөн өдөр цөмийн туршилт эсвэл алсын тусгалтай пуужин харвахаар төлөвлөж буй талаар тагнуулын мэдээллээс үндэслэн АНУ-ын шинжээчид мэдэгдлээ.

 

Тус улс өнгөрсөн есдүгээр сард түүхэндээ зургаа дахь удаагаа цөмийн туршилт хийсэн юм.

 

Уг туршилт Пунгери дэх цөмийн туршилтын баазад болсон. Саяхнаас уг баазад идэвхтэй хөдөлгөөн ажиглагдах болсон байна.

 

Мөн хил орчмын хяналтаа сайжруулж, пуужингийн суурингуудаа байршуулж эхэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
30 nastai targan batsaan l delxiig ailgaad bgaa ym daa.getel manai uls torchid gej idej ashgilaxaas oor uls ornoo bodoj bgaa ym alga.xelex ch ug alga da xoorxii gej
2017-12-14