1.6 сая солонгосчуудад өрөө төлөхөд нь туслах “Аз жаргалын сан”

Өмнөд Солонгос улс бага орлоготой иргэдийнхээ санхүүгийн дарамтыг хөнгөвчлөх зорилгоор 1.6 сая хүний өрийг баригдуулж байна.
Энэхүү хөтөлбөр нь 10 сая вон буюу 9,128 ам.доллароос бага өр төлөхөөр хичээж буй солонгосчуудад нээлттэй юм. Эрх бүхий хүмүүс ирэх хоёрдугаар сараас өрийн хөнгөлөлтөд хамрагдах хүсэлтээ Засгийн газартаа өгөх боломжтой гэнэ.
Эдгээр иргэд санхүүгийн бэрхшээлтэй зээлдэгчдэд туслах зорилгоор байгуулагдсан Засгийн газрын “Үндэсний Аз жаргалын сан”-д өрөө хэсэгчлэн төлөх юм.
Уг хөтөлбөрийн шалгуурыг хангахын тулд хувь хүмүүс сардаа 990,000 вон буюу ($910)-оос бага орлого олдог, мөн арван жилээс илүү хугацаанд өрөө буцаан төлөхөөр ажиллаж буйгаа батлах шаардлагатай аж. Энэхүү хөтөлбөр нь чанаргүй зээлээс 6.2 их наяд воныг чөлөөлөх зорилготой.
Улсын Санхүүгийн Үйлчилгээний хороо нь хөтөлбөрийг удирдах бөгөөд бодлого нь “өрийн дарамтыг хөнгөвчилснөөр хүмүүст шинэ эхлэл тавих боломжийг олгох” гэлээ.
“Күнзийн капитализм”
Өрийг бусад зээлдэгчдээс эх үүсвэртэй санхүүжилт болон “Үндэсний Аз жаргалын сан”-гаар дамжуулан хэсэгчлэн хасах болно.
“Үндэсний Аз жаргалын сан” нь хамгийн ядуу иргэдэд өрөө зохицуулахад нь туслах зорилгоор өнгөрсөн 2013 онд байгуулагджээ. Энэхүү хөтөлбөр нь улс орон үүсээд буй бус байдалтай тэмцэхээ амласан Ерөнхийлөгч асан Пак Ын Хэгийн гол кампанит ажлын нэг байсан юм.
Тус сан байгуулагдсан цагаасаа өрийн бүтэц өөрчлөлтөд 6.8 сая воныг олгоод байна.
“Ази Номхон Далайн Глобал судалгааны” группын гүйцэтгэх захирал Жаспер Ким ядуу иргэдийг өрөөс чөлөөлөх нь хамгийн сүүлийн үеийн төлөвлөгөө буюу “сайн алхам” гэж тодорхойллоо.
“Энэ нь Күнзийн капитализмын өвөрмөц хэлбэр бөгөөд төрийн ард иргэдийн уламжлалт хамгаалагч гэж үздэг” хэмээн Ким мэдэгдэв.
Тэрбээр “Өрхийн өр нь Өмнөд Солонгосын томоохон асуудлын нэг болсон. Дунд болон өндөр орлоготой өрхүүдэд тулгамдсан хүний өрийн дээд хэмжээг авч үзээгүй байсныг хөтөлбөрт нэмсэн. Энэ нь бодлого боловсруулагчдын хувьд санаа зовоосон асуудал болж магадгүй” гэж хэллээ.
Энэ нь Азийн дөрөвдэх том засаг болох Өмнөд Солонгосын эдийн засгийн өсөлтөд хүчтэй нөлөөлж байгаагийн илрэл юм. Тус улсын төв банк өнгөрөгч пүрэв гаригт өнгөрсөн зургаан жилийн хугацаанд буюу 2012 оны яаралтай тусламжийг хойшлуулсанаас хойш эдийн засгийн өсөлтийг хангахын тулд анх удаагаа хүүгийн хэмжээгээ өсгөсөн байна.
Засгийн газар энэ жил эдийн засгаа өнгөрсөн таван жилийн дундаж өсөлт болох 2.8 хувийг 3 хувиас дээш хувь болгож, нэмэгдүүлэхээр зорьж буй гэнэ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ