Путин шууд ярилцлагад орж, асуултад хариулжээ
2017-12-15

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өчигдөр уламжлалт ёсоор шууд ярилцлагад орж, сэтгүүлчид болон иргэдийн асуултад хариулсан талаар “TASS” агентлаг мэдээллээ.

 

 

“Ерөнхийлөгчтэй шууд ярилц” нэвтрүүлэг  3.30 цаг үргэлжилсэн хэмээн Кремлийн хэвлэлийн албанаас уламжлав.

 

Иргэдийн явуулсан асуултын ихэнх нь “АНУ болон ОХУ-ын харилцааны талаар” байсан бол сэтгүүлчид “Сири улсад явуулж байсан байлдааны ажиллагаагаа зогсоох шийдвэр гаргасан”, Ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвшихээр болсон” талаар Путинээс асуусан байна.

 

Ирэх 2018 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр болсон шалтгаанаа Кремлийн тэргүүн “Олон хийгээгүй ажил байна. Эдгээр ажлууд үр дүнгээ өгч, иргэдийн орлого нэмэгдэх учиртай” гэж хариулжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин