Хойдоос оргосон цэргийг цэргийн эмнэлэгт шилжүүлжээ

Хойд Солонгосоос оргосон 24 настай У Чан Соныг Өмнөд Солонгосын цэргийн эмнэлэгт шилжүүлсэн талаар “www.koreatimes.co.kr” сайт мэдээллээ.
Сөүлийн тал “Дүрвэгч цэргийн эмчилгээг үргэлжлүүлэхээр болсон. Түүний бие сайжрах хүртэл эмчилгээ, сувилгаа хэвийн үргэлжлэх болно” гэж уламжилжээ.
Цэргийн өчигдөр 15.00 цагт Сөүлийн өмнөд дүүрэгт байрлах Ажоу их сургуулийн эмнэлгийн гэмтлийн тасгаас цэргийн нэгдсэн эмнэлэг рүү шилжүүлсэн байна.
У Чан Соны биеийн байдал сайжирсаны дараа түүнээс мэдүүлэг авахаар төлөвлөж буй талаар Батлан хамгаалахын нэрээ нууцалсан эх сурвалж мэдээлжээ.
Гэхдээ уг мэдээллийг эрх баригчид хараахан батлаагүй байна. Цэрэг оргох үедээ таван удаа буудуулснаас гадна мэс заслын үеэр түүний гэдэс дотроос олон төрлийн шимэгч хорхойг гаргаж авчээ.
Тэрбээр олон удаагийн хүнд хагалгааны дараа өнгөрөгч долоо хоногт ухаан орсон юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ