Халдлага үйлдсэн этгээдүүдийг цаазаар авчээ

Египетийн Синай хойгт өнгөрсөн 2013 онд террорист халдага болж, 200 гаруй хүн амиа алдсан билээ.
Тэгвэл уг халдлагыг үйлдсэн 15 этгээдийг цаазаар авсан талаар тус улсын эрх баригчид мэдэгдсэн юм.
Цаазаар авахуулсан 15 этгээдийг Иракийн хэт даврагч “Халифатын вант улс” бүлэглэлийн дайчид хэмээн Египетийн Ерөнхийлөгч Абдул Фаттах аль Сиси мэдэгдлээ.
Эрх баригчид 2015 онд террорист халдлагад оролцсон зургаан этгээдийг олны өмнө цаазаар авсан юм.
Энэхүү оноос хойш олныг хамарсан цаазын ялыг тус улсад гүйцэтгээгүй байсан аж. Ерөнхийлөгч “Халдлага үйлдсэн хэнийг ч өршөөхгүй” гэж мэдэгджээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ