Хятадын хүний эрхийн төлөө тэмцэгч залууд ял оноожээ

img

Хятадын онлайн ертөнцөд урлаг, спортын алдартнуудаас дутахааргүй алдартай Ву Ган гэгчийг найман жилийн хорих ялаар шийтгэсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

Ву Ган нь хүний эрхийн төлөө тэмцэгч бөгөөд түүнийг төр засгийнхаа эсрэг кампанит ажил зохион байгуулж, олон нийтийг өдөөн турхирсан хэмээн буруутгаж, яллажээ.

Тэрбээр өнгөрсөн 2015 оноос хойш олон нийтийн сүлжээгээр эрх баригчдаа буруутгасан нийтлэл, мэдээлэл оруулсан аж.

Тяньжин хотын Дээд шүүх “Ву Ган нь өнөөгийн засаглалын тогтолцоонд сэтгэл дундуур. Түүний энэхүү бодол аажим аажмаар төрийн эрх мэдлийг сүйтгэх зорилготой байна” гэж мэдэгджээ.

Шүүхээс мөн түүнийг “Хуурамч мэдээлэл тараах”, “Бусдыг доромжилсон” хэмээн буруутгав.

Ву Ган болон хүний эрхийн төлөө тэмцэгчид шүүхийн шийдвэртэй санал нэгдэхгүй буйгаа илэрхийлжээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Болдбаатар:
Тантай санал нэг байна. Ардчилалгүйгээр Хятад улс яаж хөгжиж байна. Ард түмний амьдрал нь эрс дээшилж байна. Би бараг анх хил нээгдэхэд л Эрээн орж байлаа. Ямар байсан одоо ямар болсон ёстой л тэнгэр газар шиг болж . Тэр үед манайх хамаагүй дээр байсан шиг бодогддог гэтэл одоо... Манайд хүний эрх ардчилал яриад 27 жил боллоо. Сайнаасаа муу нь олон. Том дарга нар офшортой л боллоо. Монгол улс маань өртэй л боллоо. Ард түмэн минь хөөрхийлөлттэй л боллоо. Одоо яах вэ? Юу хийх вэ?
2017-12-27
хүн:
хүний эрх , ардчилал гэсэн хуурамч уриан дор янз бүрийн арга хэрэглэж төр улсаа тогтворгүй болгох гэсэн хүмүүсийг хятадууд юу гэж зүгээр байлгах вэ дээ. хүний эрх , ардчилал тохирдог улс байна тохирдоггүй ч улс байна. хятад улс ийм зүйлсгүй хөгжөөд билжээд ч байх шиг, харин манайд хүний эрх , ардчилал нь хэр их зохиж байгаагаа энэ хөгжил энэ тэр, хүмүүсийхээ ухамсраас хараад бодмоол л юм. ингэж үзэл бодлоо илэрхийллээ гээд хужаа энэ тэр нэр авч баахан харааж зүхүүлэх л байхдаа одоо