АНУ-ын хүсэлтээр Кадыровын фэйсбүүк, инстаграмыг хаажээ

Бүгд Найрамдах Чечень улсын Ерөнхийлөгч Рамзан Кадыровын албан ёсны фэйсбүүк болон инстаграм хуудас нь хаагдсан талаар “TASS” агентлаг мэдээллээ.
Түүний фэйсбүүк хуудсыг нь 750 мянган хэрэглэгч, харин инстаграм хуудсыг нь 3 сая хүн тус тус дагадаг аж.
Кадыров албан ёсны сошиал хаягууд нь хаагдсан явдлын ард АНУ-ын Засгийн газар бий хэмээн мэдэгдэж, тайлбар шаардсан байна.
Вашингтоны эрх баригчид өнгөрсөн долоо хоногт Чечений тэргүүнийг АНУ-д зорчихыг хориглосон юм.
Ерөнхийлөгч “Энэ сарын 23-наас эхлэн би инстаграм, фэйсбүүк рүүгээ нэвтрэх боломжгүй болсон. Энэ хоёр байгууллагын удирдлагууд Вашингтоны заавраар хэрэглэгчийнхээ эрх ашгийг уландаа гишгэлээ” гэж мэдэгджээ.
Дээрх асуудлаас болж ОХУ-ын харилцаа холбооны зохицуулах байгууллага Фэйсбүүк компанид албан бичиг илгээж, Кадыровын албан ёсны хаягуудыг хаасан шалтгаанаа тайлбарлахыг хүсчээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ