Ким Чен Уны мэндчилгээ бас заналхийлэл
2018-01-02

Ким Чен Ун шинэ оны мэндчилгээнийхээ үеэр Трампыг заналхийлэв. Энэ талаар “www.telegraph.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун төв телевизээрээ ард түмэндээ шинэ оны мэндчилгээ дэвшүүлсэн байна. Тэрбээр уг баярын мэндчилгээний үеэрээ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампт хандан заналхийлсэн мэдэгдэл хийжээ.

 

Ким Чен Ун “АНУ-ын бүхэлд нь устгах чадвартай цөмийн зэвсгийн товчлуур миний ширээн дээр байгаа. Энэ бол заналхийлэл биш, бодит байдал” гэж хэллээ. Пхеньян өнгөрсөн онд АНУ-ын газар нутагт хүрэх чадвартай алсын тусгалтай баллистик пуужинг харваж, олон улсыг заналхийлсэн юм.

 

Ким Чен Уны харвасан пуужин ямар нэгэн байдлаар АНУ-ын аюулгүй байдал болон холбоотон орнуудыг нь заналхийлсэн тохиолдолд Вашингтон ямар ч сануулга өгөхгүйгээр хариу гал нээхээ сануулаад байна.

 

Өнгөрсөн оны “Оны хүн”-ий нэгээр зүй ёсоор нэрлэгдэж байсан Ким Чен Уны сүржин мэдэгдлийг хэрхэн хүлээж авсан талаар Трампаас сэтгүүлчид асуухад тэрбээр “Харж л байя” гэж мэдэгджээ. Трамп гэр бүл болон хамтрагчдынхаа хамтаар шинэ жилээ Флорида дахь Мар-а-Лаго дахь амралтын газартаа тэмдэглэж байсан юм.

 

Ким Чен Ун “Хойд Солонгос улс цөмийн зэвсэг үйлдвэрлэх зорилгодоо хүрэхэд ердөө ганцхан алхам үлдээд байна. Мөн хэд хэдэн баллистик пуужин болон пуужингийн толгойн хэсгийг үйлдвэрлэж эхэлсэн. Бид энхтайвны асуудал зөрчигдөхөөс наад эдгээр зэвсгийг туршихгүй” гэж хэлжээ.

 

2017 онд тус улсаас ирэх заналхийлэл улам нэмэгдэж бөгөөд АНУ, Хойд Солонгосын харилцаа өмнө нь байгаагүй хүйтэн бас дайсагнасан болсон юм. Хойд Солонгос ээлжилт туршилтаа хийсний хариуд НҮБ, тус улсын эсрэг өмнө нь байгаагүй хатуу арга хэмжээг шат дараатай тавих болжээ.

 

Мөн АНУ олон улсыг Хойд Солонгосоос харилцаагаа таслаж, “ганцаардуулах бодлого” явуулахыг уриалаад байна. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон өнгөрсөн оны төгсгөлд Хойд Солонгос өөрсдийнх нь шаардлагыг хүлээн авбал хоёр улсын дээд хэмжээний уулзалт зохион байгуулах хүсэлтээ гаргаад буй юм. Гэхдээ уг хүсэлтэд Пхеньян хариу өгөөгүй байна.

 

Ким Чен Ун дээрх мэндчилгээний үеэрээ Өмнөд Солонгос улсад зохион байгуулагдах Өвлийн олимпт Хойд Солонгосын баг тамирчдын илгээж магадгүй буйгаа илэрхийлжээ. Тэрбээр үргэлжлүүлэн “2018 онд хоёр Солонгосын дунд үүсээд буй таагүй харилцаа баг багаар намжихын тулд бид идэвхтэй ажиллах болно. Мөн Солонгосын хойгт үүсээд буй нөхцөл байдлыг намжаах алхамуудыг хийнэ” гэж хэлжээ.

 

Гэхдээ тэрбээр албан ёсны хариугаа тун удахгүй Сөүлд хүргүүлэх болно гэв.

 

 

Дээрх мэдэгдлийн дараа Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний хэвлэлийн төлөөлөгч талархлаа илэрхийлэн “Хоёр Солонгос улс дайсагнахгүйгээр нэг нэгэндээ итгэх цаг ирсэн” гэж хэлжээ.

 

Өвлийн олимпийн зохион байгуулах хорооны ерөнхийлөгч Ли Хи Бёом “Хойд Солонгосын тамирчид манай улсад зохион байгуулагдах олимпт оролцож магадгүй гэдгийг сонсоод маш их баярлалаа. Энэ мэдээ бидэнд шинэ жилийн бэлэг шиг санагдлаа” гэж мэдэгдлээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
zev:
Yankuud hunii zovlon tsusnaas ahig olohoos uur unet zuilgui tsagaacdiin buugnurul
2018-01-02
иргэн:
2 солонгос учраа олно биз. трамп болон usa дундуур нь орох хэрэг бхгү
2018-01-02
Зочин:
trampiin huvd bolgoomjilohiig zovlomoor bna
2018-01-02
Зочин:
Эрхий хуруу шиг жижигхэн хойг дээр эвтэй амьдарч болдоггүй юм байхдаа.Хажуугаар нь Трамп гэж нэг тавитаргүй нөхөр янз бүр болж өгөөгөөд.
2018-01-02