Пхеньян, Сөүлтэй утсаар холбогдлоо

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун шинэ оны дараахан хилийн зурваст байрлах холбооны шугамаа нээх тушаал буулгасан билээ.
Пхеньянтай холбоо тогтоох ганц хэрэгсэл болох уг шугамыг Ким Чен Ун өнгөрсөн оны хоёрдугаар сард хаасан юм.
Пхеньян өчигдөр 3.30 цагийн орчимд Сөүлтэй холбоо тогтоож, албаны хүмүүстэй 20 орчим минут ярилцсан талаар Өмнөд Солонгосын Нэгдлийн яамнаас мэдээлснийг “www.koreatimes.co.kr” сайт уламжлав.
Дээрх дуудлагаас гадна факс хэвийн ажиллаж буйг хоёр тал харилцан шалгажээ.
Ким Чен Ун шинэ оны мэндчилгээнийхээ үеэр Өмнөд Солонгост удахгүй болох Пёнчаны өвлийн олимпт баг тамирчдаа илгээж магадгүй хэмээн мэдэгдсэн билээ.
Уг шийдвэрийг Сөүл талархан хүлээн аваад буй юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ