Зургаан өдөр үргэлжилж, 21 хүний аминд хүрсэн жагсаалыг тараалаа

Ираны Машхад хотноо эхэлж, нийслэл Тегеран тэргүүтэй хотуудад хүчээ авсан эсэргүүцлийн жагсаалыг зургаа дахь өдөр нь зогсоож, армийнхан хяналтадаа авсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.
Мөн эрх баригчид Хувьсгалт Гвардийг зарим муж руу илгээгээд байна.
Жагсагчид ажилгүйдэл, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн хөөрөгдлийг зохицуулах ажилд Засгийн газраа муу ажиллаж байна хэмээн буруутгаж, жагссан юм.
Уг жагсаалын үеэр цагдаагийнхан болон иргэдийн дундах маргаан ширүүсч, улмаар 21 хүн амиа алджээ.
Жагсаалын оргил үед ойролцоогоор 15 мянган хүн нэгдсэн бөгөөд “Иранд эмх замбараагүй байдал үүсгэсэн гол буруутнуудыг нь баривчлан хорьсон” талаар Ираны армийн генерал Мухаммед Али-Жафари мэдэгдлээ.
Цагдаагийнхан эсэргүүцэл үзүүлсэн 450 орчим хүнийг баривчилжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ