Дээд хэмжээний уулзалтад оролцох Пхеньяны төлөөлөгчид тодорлоо

img

Өмнөд Солонгосын Засгийн газар өнгөрөгч долоо хоногт Хойд Солонгос улстай хэлэлцээр хийх санал тавьсан билээ.

 

 

Уг саналыг Пхеньян хүлээн авсан бол хоёр Солонгосын хамтарсан дээд хэмжээний уулзалт маргааш Панмунжом тосгонд болох юм.

 

Тэгвэл уг уулзалтад оролцох Пхеньяны төлөөлөгчид тодорсон талаар “www.koreatimes.co.kr” сайт мэдээллээ.

 

Пхеньяныг төлөөлөн хоёр Солонгосын харилцааг хариуцсан агентлагийн дарга Ри Сун Гвон болон бусад төлөөлөгчид оролцохоор болжээ.

 

Харин Сөүлийг Солонгосын нэгдлийн яамны сайд Чо Мён Гён тэргүүлэхээр болсон байна.

 

Хоёр Солонгосын төлөөлөгчид 2015 оны хоёрдугаар сараас хойш уулзаагүй юм. Энэхүү уулзалтаар Пёнчаны өвлийн олимпт оролцож магадгүй Хойд Солонгосын хоёр уран гулгалтын тамирчдын талаар ярилцахаар болсон байна.

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
2 tamitchin yah ve, gol yumaa yari...
2018-01-08