Халдлагын золиос болсон сэтгүүлийн байранд очжээ

Францын нийслэл Парис хот дахь “Чарли Хэбдо” шог сэтгүүл өнгөрсөн 2015 оны нэгдүгээр сард террористуудын дайралтад өртсөн билээ. Уг террорист халдлагын улмаас сэтгүүлийн редакцийн 12 ажилтан амиа алджээ. Халдлагын хариуцлагыг Иракийн хэт даврагч “Халифатын вант улс” бүлэглэл үйлдсэн юм. Энэхүү үйл явдлын дараа Франц террористуудын эсрэг тэмцэх болсон.
Тэгвэл дээрх халдлагаар амиа алдсан иргэдийг францчууд дурсан санасан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээлжээ.
Халдлага болсон редакцийн байранд тус улсын Ерөнхийлөгч Эммануэль Макрон гэргий Брижитийн хамтаар оролцсон байна.
Ерөнхийлөгч Эх орноо харийн дайснуудаас хамгаалах нь миний үүрэг” гэж хэлжээ. Харин Ерөнхийлөгчийн эхнэр хохирогчдын гэр бүлтэй уулзаж, эмгэнэл илэрхийлсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ