Хятадад авлигын хэргээр 151 мянган хүнийг баривчилжээ

БНХАУ-ын дарга Си Зиньпинийн эхлүүлсэн авлигын эсрэг кампанит ажлын хүрээнд зөвхөн өнгөрсөн онд 151 мянган хүнийг авлигын хэргээр баривчилсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.
Тэднийг эрх баригч Коммунист намын авлигын тухай хуулийг зөрчсөн хэмээн буруутгаж, ялласан талаар эх сурвалж “Синьхуа” агентлагт уламжлав.
Мөн 61 мянган төрийн албан хаагч улсын мөнгийг хувьдаа завшсан нь тогтоогдож, албан тушаалаа халагдаж, торгууль ноогдуулжээ.
Улсын мөнгийг хувьдаа завшиж, улмаар хилийн дээс алхсан 1300 орчим этгээдийг өнгөрсөн онд баривчлан, Хятадад авчирсан байна.
Баригдсан этгээдүүдийн ихэнхийг Европ болон Зүүн Азийн орнуудаас интерполын тусламжтай баривчилжээ. Мөн албан тушаалаа урвуулан ашиглаж, иргэдээс их хэмжээний авлига авсан хоёр өндөр албан тушаалтныг цаазаар авах ялаар шийтгэсэн юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ