Пхеньян, Сөүлийн уулзалт эхэллээ

img

Хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалт яг одоо цэрэггүй бүс гэгддэг Панмунжом тосгоны Найрамдлын ордонд зохион байгуулагдаж буй юм.

 

 

Пхеньяныг төлөөлөн хоёр Солонгосын харилцааг хариуцсан агентлагийн дарга Ри Сун Гвон харин  Сөүлийг төлөөлөн Солонгосын нэгдлийн яамны сайд Чо Мён Гён оролцож байна.

 

Улсаа төлөөлөн оролцож буй төлөөлөгчид Өмнөд Солонгос улсад ирэх сард зохион байгуулагдах Өвлийн олимпт Хойд Солонгосын тамирчид оролцох эсэх асуудлаар хэлэлцсэн талаар “www.koreatimes.co.kr” сайт мэдээллээ.

 

Хоёр Солонгос өнгөрсөн 2015 оны арванхоёрдугаар сараас хойш дээд хэмжээний уулзалт зохион байгуулаагүй юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ