Удахгүй гүнж болох Меган нийгмийн сүлжээнүүдээ устгажээ

Их Британийн ханхүү Харри өнгөрсөн оны эцсээр холливуудын уран бүтээлч, жүжигчин Меган Марклтэй сүй тавьсан билээ.
“Хос ирэх тавдугаар сарын 19-нд хуримаа хийхээр болсон” талаар албаны эх сурвалж нийтэд түгээсэн юм.
Хэдхэн сарын дараа Их Британийн хатан хааны гэр бүлийн гишүүн болох Меган өөрийнхөө бүх нийгмийн сүлжээг устгасан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Тэрбээр өчигдөр 14.00 цагийн орчимд ямар нэгэн тайлбар хийлгүйгээр шууд л инстаграм, твиттер, фэйсбүүк хуудсаа устгасан талаар шар хэвлэлүүд мэдээлж байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ