Макроны хичээл зүтгэл, хятадуудыг баярлуулав

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон 2018 оны анхны төрийн дээд хэмжээний айлчлалаа БНХАУ-д хийж байна.
Тэрбээр гэргий Брижит болон албаны хүмүүсийн хамтаар Бээжин хотноо айлчилж буй юм.
Макрон өчигдөр Бээжингийн аялал жуучлалын гол бүс гэгддэг Хориотой хотоор аялахаас гадна тус улсын дарга Си Зиньпинтэй уулзсан билээ.
Тэгвэл Макрон мандарин хэл сурч буй бичлэгээ өөрийн албан ёсны твиттер хуудснаа байршуулжээ.
Тэрбээр өөрийн санаачилсан байгаль дэлхийгээ хамгаалах уриалгаа буюу "make the planet great again” гэх үгийг мандарин хэлээр хэлэхээр суралцаж буй бичлэгийг үзсэн олон сая хятадууд Макронд талархаж буйгаа илэрхийлсэн байна.
Макрон дээрх үгээ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп сонгуулийн кампанит ажлынхаа үеэр уриагаа болгож байсан “Америкийн дахин агуу болгоно” гэх үгнээс санаа авсан аж.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ