Хавай арал руу пуужин харвалаа хэмээн хуурамч түгшүүр зарлажээ

img

АНУ-ын Хавай мужийн иргэдэд өчигдөр 8.00 цагийн орчимд "Баллистик пуужингийн цохилт Хавайг чиглэж байна. Даруй хоргодох байранд орно уу. Энэ бол сургуулилт биш” гэх утгатай мессеж гар утсанд нь иржээ.

 

 

Мөн уг мэдээллийг төв радио, телевизээр мэдээлсний улмаас иргэдэд айж сандарсан аж. Олон тооны иргэд Хавайг орхин гарах гэж үймсний улсаас замын түгжрэл үүсчээ.

 

Тэгвэл уг түгшүүрээс 18 минутын дараа албаныхан дээрх мессежийг хуурамч түгшүүр хэмээн мэдэгдэж, иргэдийн гар утас руу мэдээлэл явуулсан байна. Харин уг мессеж 38 минутын дараа иргэд мэдэгдлийг хүлээн авчээ.

 

Мужийн захирагч Дэвид Иге хуурамч түгшүүрээс болж иргэдээсээ уучлалт гуйж, “ажилчид ээлж солигдох үеэр алдаа гарсан байна” гэв.

 

Уг хэргийн АНУ-ын Засгийн газар мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар болжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ