Трамп порно од эмэгтэйд их хэмжээний мөнгө шилжүүлжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 2006 онд бэлгийн харьцаанд орж байсан насанд хүргэгчдийн киноны од Стефани Клиффорд гэх эмэгтэйн амыг таглахын тулд Цагаан ордны тэргүүний өмгөөлөгч Майкл Коэн түүнд их хэмжээний мөнгө өгч байжээ.
Өмгөөлөгч эр өнгөрсөн 2016 оны арванхоёрдугаар сард Стефани Клиффордтой уулзаж, 130 мянган ам.долларыг шилжүүлэхээс гадна Трамптай харилцаанд орж байснаа нууцлах гэрээ байгуулсан гэнэ.
Энэ талаар эх сурвалжаас авсан мэдээллийн дагуу “The Wall Street Journal” сонин мэдээлсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.
Стефани Клиффорд 11 жилийн өмнө “Lake Tahoe” гэх баячуудын дунд зохион байгуулагддаг гольфийн тэмцээний үеэр Трамптай шөнийг өнгөрүүлсэн гэнэ.
Энэ үед Трамп өнөөгийн тэргүүн хатагтай Меланиа Трамптай гэрлээд жил болж байжээ.
Гэхдээ дээрх хэвлэлээр цацагдаж буй мэдээллийг Трампын өмгөөлөгч эр үгүйсгэж “Энэ бол худлаа цуурхал” гэж мэдэгдлээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ